Monday, May 16, 2016

Хүүхдүүдийн эцэг эхдээ хэлсэн аймшигт үгсүүд

Хүүхэд өөрөө гэнэн цайлган болоод ч тэр юм уу бодсон санасан зүйлээ шууд илэрхийлэн хэлдэг билээ. Заримдаа аав ээжүүдийгээ айлгах зүйлийг ч бас хэлдэг байна. Хүүхдүүд янз бүрийн аймшигтай зүйлсийн тухай эцэг эхдээ хэлж айлгасан жинхэнэ түүхүүдийг та нарт сонирхуулж байна.
1.Манай хүү гурван нас хүрсэнээсээ хойш үргэлж л аав ээжийнх нь унтлагын өрөөнд байдаг аймшгийн хүний тухай ярьдаг болсон. Би нэг удаа хүүгээсээ тэрийг ямархуу харагддаг тухай асуухад тэр надруу харсанаа Тэрэнд нүүр байхгүй гэж надад хариулахад би үнэхээр цочирдсон шүү. 2.Ойр дотны ганц хүн болох миний хамгийн сайн найз Лиза өнгөрөхөд би хөл хүндтэй бас охинтойгоо амьдардаг байлаа. Охин маань тэр үед гурван настай байсан юм. Нэг удаа би охиныгоо ганцаараа инээхийг нь сонсоод Юу хараад инээгээд байгаа юм бэ? гэж асуутал тэр Лиза эгч инээдтэй царай гаргаад надтай тоглож байна гэж хэлсэн. 3.Нэгэн шөнө манай хүүнөхөр бид хоёрын орон дээр цуг унтъя гэж уйлаад ороод ирлээ. Тэр үед хүү маань жоохон байсан болохоор би түүнээс Юу болсон бэ? гэж асуухад тэр надад Толгойндоо том цустай нүхтэй бүдүүн эрэгтэй хүн миний өрөөний хаалгийг онгойлгох гээд байна гэж хэлсэн 4.Манай охин нэг удаа миний гуужсан арьсаа хуулж байхыг хараад надаас Би таныг үхэхээр таны арьсыг шилэн саванд хийж байгаад дараа нь баг хийж өмсөөд таныгүргэлж санаж байж болох уу гэж асууж билээ. 5.Нэгэн өглөө гурван настай охин маань хар дарж зүүдлээд сэрэхээр нь би түүнээс Зүгээрээ охин минь энэ чинь зүүд гэж хэлэхэд тэр Үгүй ээ тийм биш Попав Майк өнгөрсөн шөнөжингөө миний хөлийн хурууг чимхсэн гэж хэлэхэд би үнэхээр гайхсан. Яагаад гэвэл Попав Майк гэдэг нь миний аав юм. Тэрээр найман жилийн өмнө нас барсан бөгөөд манай ах болон намайг жоохон байхад үргэлж сэрээхдээ энэ аргийг ашиглан сэрээдэг байсан юм. 6.Би хоёр настай хүүхдээ унтуулахаар хэвтүүлтэл тэр Баяртай ааваа гэж хэлсэн. Би Үгүй ээ бид сайхан амраарай гэж хэлэх ёстой гэхэд тэр над руу гунигтай харцаар хараад Мэдэж байнаа. Гэхдээ энэ удаа БАЯРТАЙ гэж хэлмээр байна гэсэн.

No comments:

Post a Comment